Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/329 Хөрөнгө гаргах тухай

2021 оны 06 сарын 25-ны өдөр                    Дугаар А/329                                       Улаанбаатар хот

 

Хөрөнгө гаргах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-гийн “б”, 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 10.4 дэх хэсэг, Засгийн газрын 2021 оны “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 115 дугаар тогтоол, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаал, нийслэлийн Засаг даргын 2021 оны А/380 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. 2021 оны 06 дугаар сарын 01-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулагдах коронавируст (КОВИД-19) цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний багийн тасралтгүй үйл ажиллагааг хангахад шаардлагатай автомашины түрээсэнд шаардагдах зардлыг хавсралтаар баталсугай.
  2. Үйл ажиллагаанд шаардагдах нийт 27,300,000 /хорин долоон сая гурван зуун мянган/ төгрөгийн зардлыг Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар /С.Энхбаяр/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.
  3. Захирамжийн хэрэгжилт, зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч /Б.Цэрэн/-д даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                                     Ж.АЛДАРЖАВХЛАН