Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/313 Захирамжийн холбогдох заалтад өөрчлөлт оруулах тухай

2021 оны 06 сарын 22-ны өдөр                    Дугаар А/313                                       Улаанбаатар хот

Захирамжийн холбогдох заалтад

 өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжин хэрэгжих “Эрүүл мэндийн төвийн тоног төхөөрөмж /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо/” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгч сонгон шалгаруулах Үнэлгээний хороо байгуулах тухай дүүргийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/199 дүгээр захирамжийн 1 дэх заалтад Үнэлгээний хорооны гишүүн “Худалдан авах ажиллагааны албаны барилгын инженер Н.Ариунбилэг” гэснийг “Худалдан авах ажиллагааны албаны цахилгааны инженер Т.Гантуяа” гэж өөрчилсүгэй.

ЗАСАГ ДАРГА                                     Ж.АЛДАРЖАВХЛАН