Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/335 Хөрөнгө гаргах тухай

2021 оны 06 сарын 29-ний өдөр                   Дугаар А/335                                       Улаанбаатар хот

       Хөрөнгө гаргах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Төрийн болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь заалт, “Дүүргийн 2021 оны орон нутгийн төсвийг батлах тухай” Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 11 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Богдхан уулын дархан цаазат газрын Соёмбот уулын гэрэлтүүлгийг засварлаж, асаах ажлыг шуурхай зохион байгуулсугай.
  2. Гэрэлтүүлгийн ажлын зардалд шаардагдах 18,849,199 (арван найман сая найман зуун дөчин есөн мянга нэг зуун ерэн ес) төгрөгийг цэцэрлэгжүүлэлт, тохижилтын бусад зардлаас санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар /С.Энхбаяр/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.
  3. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, ажлын явц, үр дүнг танилцуулж ажиллахыг Техник хяналтын комисс /Ц.Алтангэрэл/-т үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                     Ж.АЛДАРЖАВХЛАН