2021 оны 06 сарын 29-ний өдөр Дугаар А/336 Улаанбаатар хот
Хөрөнгө гаргах тухай
Монгол Улсын Засгийн захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн “Манай хороо-Миний гудамж” аяныг зохион байгуулах тухай 2021 оны А/27 дугаар тушаал, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх “Эко-Эрүүл дүүрэг” үйл ажиллагааны хөтөлбөрийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, Ардын Хувьсгалын 25 жилийн ойн өндөрлөгийг тохижуулах, цэцэрлэгжүүлэх ажлын хүрээнд зүлэгжүүлэлт, нөхөн тарилт хийх ажлыг шуурхай гүйцэтгэхийг дүүргийн “Тохижилт Үйлчилгээний Төв” ОНӨААТҮГ /Ц.Эрдэнэбаатар/-т үүрэг болгосугай.
- Зүлэгжүүлэлт, нөхөн тарилт хийх талбайн байршил, шаардагдах зардлыг хавсралтаар баталж, цэцэрлэгжүүлэлт, тохижилтын бусад зардлаас гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар /С.Энхбаяр/-т , Санхүү төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.
- Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, ажлын явц, үр дүнг танилцуулж ажиллахыг Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс /Ц.Алтангэрэл/-т үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН