Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/340 Шүүхийн шийдвэр биелүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай

2021 оны 06 сарын 29-ний өдөр                   Дугаар А/340                                       Улаанбаатар хот

 

Шүүхийн шийдвэр биелүүлж,

газар эзэмших эрхийн гэрчилгээг

хүчингүй болгох тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 857 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 0037, 2019 оны 0106 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн 2019 оны 121 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Тус дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах эрх бүхий “Сигма бетта” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайтай газар эзэмших эрх нь давхцалтай болохыг шүүхээс тогтоосон байх тул хавсралтад дурдсан 99 /ерэн ес/ иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай.
  2. Газар эзэмших эрхийн гэрчилгээ нь хүчингүй болсон талаар дээрх иргэн, аж ахуйн нэгжид мэдэгдэж, газар эзэмшүүлэх гэрээг цуцалж, улсын бүртгэлд тусгуулж ажиллахыг дүүргийн Газар зохион байгуулалтын алба /Б.Батчимэг/-нд үүрэг болгосугай.
  3. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч /Б.Цэрэн/-д даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                                     Ж.АЛДАРЖАВХЛАН