Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/338 Захирамжийн хавсралтад засвар оруулах тухай

2021 оны 06 сарын 29-ний өдөр                   Дугаар А/338                                       Улаанбаатар хот

 

Захирамжийн хавсралтад засвар

оруулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн Засаг даргын  2016  оны  А/36  дугаар  захирамжийн хавсралтаар  баталсан “Газар эзэмших эрх олгож байгаа иргэдийн жагсаалт”-ын 21-т “Цэдэнбалжир Осоржамаа ЧИ63012808” гэж алдаатай бичсэнийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2016 оны 120/704 дугаартай дүгнэлтэд дурдсаны дагуу “Цэдэнбалжир Осоржамаа УХ62012863” гэж  зассугай.
  2. Захирамжийн хавсралтад засвар орсон талаар дээрх иргэдэд мэдэгдэж, хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Газар зохион байгуулалтын алба /Б.Батчимэг/-нд даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                                     Ж.АЛДАРЖАВХЛАН