Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/346 Хөрөнгө гаргах тухай

2021 оны 06 сарын 30-ны өдөр                    Дугаар А/346                                       Улаанбаатар хот

Хөрөнгө гаргах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-гийн “б”, 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 10.4 дэх хэсэг Засгийн газрын 2021 оны “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 115 дугаар тогтоол, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаал, нийслэлийн Засаг даргын 2021 оны А/380 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэлийн эрүүл мэндийн газар, яамдаас тандалт, хариу арга хэмжээнд ажиллах тээврийн хэрэгслийн 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх үйл ажиллагаанд шаардагдах шатахууны зардлыг хавсралтаар баталсугай.
  2. Үйл ажиллагаанд шаардагдах нийт 8,000,000 /найман сая/ төгрөгийн зардлыг Засаг даргын Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар /С.Энхбаяр/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т  тус тус зөвшөөрсүгэй.
  3. Захирамжийн хэрэгжилт, зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч /Б.Цэрэн/-д даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                                     Ж.АЛДАРЖАВХЛАН