Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/360 Хөрөнгө гаргах тухай

2021 оны 07 сарын 05-ны өдөр                    Дугаар А/360                                       Улаанбаатар хот

      Хөрөнгө гаргах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-гийн “б”, 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 10.4 дэх хэсэг, Засгийн газрын 2021 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” 176 дугаар тогтоол, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаал, нийслэлийн Засаг даргын 2021 оны А/380 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн 13 дугаар хороо “Туул” тосгонд шинээр баригдсан 100 ор бүхий эмнэлэгт коронавируст (КОВИД-19) халдвараар халдварласан иргэдийг хүлээн авч эмчлэх, эмнэлгийн хяналтад авах орыг нэмэгдүүлэхэд шаардагдах зардлыг хавсралтаар баталсугай.
  2. Үйл ажиллагаанд шаардагдах нийт 8,118,000 /найман сая нэг зуун арван найман мянга/ төгрөгийн зардлыг Эрүүл дүүрэг хөтөлбөрөөс санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар /С.Энхбаяр/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.
  3. Захирамжийн хэрэгжилт, зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч /Б.Цэрэн/-д даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                                     Ж.АЛДАРЖАВХЛАН