2021 оны 07 сарын 07-ны өдөр Дугаар А/383 Улаанбаатар хот
Хөрөнгө гаргах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-гийн “б”, 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 10.4 дэх хэсэг, Засгийн газрын 2021 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” 176 дугаар тогтоол, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаал, нийслэлийн Засаг даргын 2021 оны А/380 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Ковид-19 коронавирусээр нас барсан иргэдийн оршуулгын ажлын халдвар хамгаалал, хүн хоорондын зай, хамгаалах хэрэгсэл хэрэглэсэн эсэхэд хяналт тавих ажлын хэсэгт шаардагдах халдвар хамгааллын хэрэгсэл, шатахууны зардлыг хавсралтаар баталсугай.
- Үйл ажиллагаанд шаардагдах нийт 1,846,900 /нэг сая найман зуун дөчин зургаан мянга есөн зуу/ төгрөгийн зардлыг Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар /С.Энхбаяр/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.
- Захирамжийн хэрэгжилт, зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч /Б.Цэрэн/-д даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН