Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/386 Хөрөнгө гаргах тухай

2021 оны 07 сарын 09-ний өдөр                   Дугаар А/386                                       Улаанбаатар хот

Хөрөнгө гаргах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-гийн “б”, 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 10.4 дэх хэсэг, Засгийн газрын 2021 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” 176 дугаар тогтоол, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаал, нийслэлийн Засаг даргын 2021 оны А/380 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. 2021 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулагдах коронавируст (КОВИД-19) цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний багийн тасралтгүй үйл ажиллагааг хангахад шаардлагатай автомашины түрээслэхэд шаардагдах зардлыг хавсралтаар баталсугай.
  2. Үйл ажиллагаанд шаардагдах зардлыг Засаг даргын нөөц хөрөнгөөс гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар /С.Энхбаяр/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.
  3. Захирамжийн хэрэгжилт, зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч /Б.Цэрэн/-д даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                                     Ж.АЛДАРЖАВХЛАН