2021 оны 07 сарын 06-ны өдөр Дугаар А/379 Улаанбаатар хот
Захирамж хүчингүй болгох тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Нэр бүхий иргэдийн гомдлыг харгалзан Хан-Уул дүүргийн Засаг даргын нэгдүгээр орлогчийн баталсан 2020 оны А/256 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.
- Хүчингүй болж байгаа захирамжтай холбогдуулан эрх нь сэргэсэн хуулийн этгээдүүдийн газар ашиглалтын байдалд шалгалт хийж, хуульд нийцүүлэх арга хэмжээ авч ажиллахыг дүүргийн Газар зохион байгуулалтын алба /Б.Батчимэг/-нд үүрэг болгосугай.
- Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга /С.Энхбаяр/-т даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН