Хан-Уул
Мэдээлэл

Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох мэдээллийн танхимтай боллоо /2021.09.07/

Хан-уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төвд БШУЯ , Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх” төслийн хүрээнд  Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох мэдээллийн танхимын тоног төхөөрөмжийг  нийлүүллээ.

Энэхүү танхимаар ерөнхий боловсролын  ахлах, дунд  ангийн сурагчид болон иргэд  үйлчлүүлж, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох чиглэлээр сургалт, зөвлөгөө авах  юм.Цаашид манай төв нь энэ чиглэлээр МСҮТ, дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн багш, суралцагч, иргэдтэй хамтран ажиллах боломжтой боллоо.