Хан-Уул
Мэдээлэл

Эко дүүргийн “Хоггүй Хан-Уул 2021” аянд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд идэвхтэй оролцож, 130925 м2 нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гуу жалга, ойр орчмын 89,2тн хог хаягдлыг ачиж тээвэрлэлээ

Хан-Уул дүүргийн хэмжээнд өнгөрсөн бямба гарагт “Хоггүй Хан-Уул 2021” аян, Эх дэлхийн цэвэрлэгээ 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр зохион байгуулагдлаа.

Их цэвэрлэгээнд 300 аж ахуйн нэгж, байгууллага, 758 СӨХ-ны 218, төрийн болон хувийн өмчийн 172 сургууль, цэцэрлэг, төр, хувийн хэвшлийн ажилтан албан хаагч, иргэд оролцож 130925 м2 нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гуу жалга, ойр орчмын хаягдал, газрын хөл ургамал, шарилж, луулийг цэвэрлэлээ. Мөн тохижилт үйлчилгээ, цэвэрлэгээний компаниуд хариуцсан талбайнхаа автобусны буудал, хөшөө дурсгал, тэмдэг тэмдэглэгээ зэргийг угааж цэвэрлэн, 89,2тн хог хаягдлыг ачиж тээвэрлэлээ.

Мөн тохижилт үйлчилгээ, цэвэрлэгээний компаниуд хариуцсан талбайнхаа автобусны буудал, хөшөө дурсгал, тэмдэг тэмдэглэгээ зэргийг угааж цэвэрлэн, 89,2тн хог хаягдлыг ачиж тээвэрлэлээ.

✅Хоггүй Хан-Уул 2021 аянд идэвхтэй оролцсон аж ахуйн нэгж, байгууллага иргэддээ баярлалаа. 🌳