Тендерийн урилга
Огноо: 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр
Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй гүний худаг байгуулах /9, 11, 12, 13, 14-р хороо/
Дугаар: ХУДХААА/202101010
Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй гүний худаг байгуулах /9, 11, 12, 13, 14-р хороо/ ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил 2019, 2020 онуудын борлуулалтын орлогын дундаж нь 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгнөөс багагүй байна.
Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2019, 2020 он Санхүүгийн тайланг өөрийн тендертээ хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим системээр дамжуулан Сангийн яамны мэдээллийн сангаас тендерт оролцогчдын мэдээллийг шалгана.
Ижил төстэй ажлыг ядаж нэг удаа гүйцэтгэгдсэн байвал зохих жилийн тоо: Сүүлийн 2 жилийн аль нэг жилд 2019, 2020 онд 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгнөөс багагүй үнийн дүнтэй гүний худгийн ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм
Зураг төсөл боловсруулах байгууллага нь Барилга хот байгуулалтын яамны дараах тусгай зөвшөөрөлтэй байна.
Шинэ бол: /дүйцэхүйц/
ЗТ-2.2 Усны барилга байгууламжийн зураг төсөл
Эсвэл:
Зураг төсөл боловсруулах байгууллага нь Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас олгодог дараах тусгай зөвшөөрөлтэй байна.
-Усны барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах
Ажил гүйцэтгэх байгууллага нь дараах зөвшөөрөлтэй байна.
Шинэ бол: /дүйцэхүйц/
БА-2.2 Усны барилга байгууламжийн угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил
Эсвэл:
Ажил гүйцэтгэх байгууллага нь Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас олгодог дараах тусгай зөвшөөрөлтэй байна.
-Усны барилга, байгууламж барих, сэргээн засварлах, шинэчлэх
Тендерийг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 09 цаг 30 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 10 цаг 00 минутад Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 902 тоот өрөөнд нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 хороо, Иргэдэд Үйлчлэх төв байр, 6 давхар, 602 тоот, Худалдан авах ажиллагааны алба,
Утас: 70009011
Цахим хаяг: www.tender.gov.mn , www.khanuul.procurement.gov.mn, www.khanuul.mn