МэдээлэлЗасаг даргын шуурхай зөвлөгөөн боллоо 2021-09-232022-02-21 Хан-Уул дүүргийн Засаг даргын шуурхай зөвлөгөөнийг /2021.09.22/ өдөр зохион байгуулагдлаа. Дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс албадын удирдлагууд оролцож, өвөлжилтийн бэлтгэл ажил болон, цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудлуудыг танилцууллаа. Хурлаар дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан сургууль, цэцэрлэгийн дулаалгын бэлтгэл ажил болон Ковид-19-ын халдвар авах эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хэрэгцээ шаардлагатай байгаа автомашиныг дэргэдэх байгууллагуудын автомашинуудыг дайчлан ажиллуулах, иргэдэд тусламж үйлчилгээг шуурхай үзүүлж ажиллахыг холбогдох хэлтэс, албадын удирдлагуудад чиглэл өглөө. Иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг хурдан шуурхай хүргэх, зохион байгуулагдаж буй аливаа ажлуудын халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хэлтэс албадад үүрэгдлээ. Тус хурлаар “Хоггүй Хан-Уул” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хог тээврийн байгууллагын бүтэц орон, тоо автомашины хуваарилалтыг шинэчлэн гаргаж, хог тээвэрлэлтийг менежментийг сайжруулах талаар хэлэлцэн шийдвэрлэж, 2021 оны улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтын ажлын явцад хяналт тавьж, чанар гүйцэтгэлд нь анхаарч ажиллахыг холбогдох орлогч нарт анхаарууллаа. Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар