Хан-Уул
Мэдээлэл

Хашаандаа төгөл байгуулж, 400 гаруй мод, бут тарьж ургуулдаг ЭКО дүүргийн эрүүл өрх

Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны Буянт-Ухаагийн 5-328 тоотод оршин суудаг П.Дэмбэрэл, Д.Адъяажав нар хашаандаа 40 төрлийн 400 гаруй тооны нарийн ногоо, жимсний болон гоёлын мод, бут, сөөг тарьж 🌳ЭКО дүүргийн үлгэр жишээ ЭРҮҮЛ ӨРХүүдийн төлөөлөл. 🍀
✅Өөрсдийн эзэмшлийн хашаандаа сакура, наранцэцэг, монос, цээний ягаан зэрэг олон нэр төрлийн цэцгээр гоёсон нь орсон гарсан бүхний хараа булаам.
Өдгөө 70 гарч яваа тэд гэр бүлийнхээ хүнсний ногооны жилийн хэрэглээг бүрэн хангаж, өөрсдийн хөдөлмөрөөр тарьж ургуулсан жимс, хүнсний ногоогоо бүтэн жилийн турш эко аргаар хадгалж хэрэглэдэг байна. 🌳🍀
✅ЭКО дүүргийнхээ үлгэр жишээ ахмадууддаа эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэе. 🌳🍀
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар