ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй халуун усны барилгыг цагдаагийн хэсэг болгон засварлах (Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо) ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах
Тендер шалгаруулалтын дугаар: ХУДХААА/202109062
Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй халуун усны барилгыг цагдаагийн хэсэг болгон засварлах (Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо) ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил /2019, 2020/ оны борлуулалтын орлогын дундаж нь 120,000,000-аас багагүй байна.Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 30 %-аас багагүй байна.
Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил /2019, 2020 он/-ийн эцсийн баталгаажуулсан санхүүгийн тайланг, аудитын дүгнэлтийн хамт ирүүлнэ.
Сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: /2019, 2020/ онуудын дундаж нь 72,000,000-аас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажил хийсэн байна
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм
Тендерийн хамт 2,400,000 (хоёр сая дөрвөн зуун мянга) төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. Хүчинтэй байх хугацаа: Тендерийн нээлт хийснээс хойш 58 хоног дуустал хүчинтэй байна. Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулна.
Тендерийг 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 10 цаг 30 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 11 цаг 00 минутад Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 606 тоот өрөөнд нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй. Дотоодын давуу эрх тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20 хороо, Иргэдэд Үйлчлэх төв байр, 6 давхар, 606 тоот, Худалдан авах ажиллагааны алба, Утас: 70009011 Цахим хаяг: www.tender.gov.mn , www.khanuul.procurement.gov.mn, www.khanuul.mn