Хан-Уул
Мэдээлэл

Хан-Уул дүүргийн иргэдийн АНХААРАЛД!

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/120 дугаар тушаалын дагуу Хан-Уул дүүргийн хэмжээнд Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг даатгуулагч (иргэн)-д тогтоосон байдалд хяналт, шалгалт хийх ажил 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд явагдаж байна. Иймд дүүргийн иргэн Танд Хан-Уул дүүргийн Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын үйл ажиллагаатай холбоотой гомдол, санал хүсэлт байвал дараах дугаарын утсанд холбогдон мэдээлэл өгөх боломжтой. Холбоо барих дугаар: 88195216, 89814545 Ажлын өдрүүдэд 08:00-17:00 цагийн хооронд таны хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж байна.