Хан-Уул
Мэдээлэл

Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд 320 хүүхдийн суудалтай 118-р сургуулийн өргөтгөл тун удахгүй ашиглалтад орно

Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд байрлах 118 дугаар сургуульд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 320 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн шинэ өргөтгөл тун удахгүй ашиглалтад орно.
Сургуулийн шинэ өргөтгөлийг “Евро электроникс” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын явц 90 хувьтай үргэлжилж байна.
Тус сургууль ашиглалтад орсноор 8 дугаар хорооны сургуулийн насны хүүхдүүд сургуульд бүрэн хамрагдаж, хоёр ээлжинд шилжинэ.
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар