

Шинэ спорт цогцолборын барилга нь 9228 ам метр талбайтай бөгөөд гурван блокоос бүрдэх юм. Өнөөдрийн байдлаар барилгын каркас угсралтын ажил дуусаж, шилэн фасад, дээврийн ажил гүйцэтгэлийн шатандаа явж байна. Тус цогцолборын зохиогчийн хяналтыг “Энхийн жаргал констракшн” ХХК гүйцэтгэж, гүйцэтгэгч байгууллагаар “ӨВМТХ” ХХК ажиллаж байна.

Урьд нь манай улсад дэлхийн хэмжээний томоохон спортын наадмууд зөвхөн нэг төрлөөр зохион байгуулагдаж байсан бол шинэ спорт цогцолбортой болсноор олон төрөлт тив, дэлхийн хэмжээний тэмцээн, уралдааныг зохион байгуулах боломж бүрдэх юм.