Хан-Уул
Мэдээлэл

Малчид, мал бүхий иргэдийн анхааралд!

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 21/06 дугаар тогтоолоор мал аж ахуй эрхлэхийг бүсийн хил заагийг шинэчлэн тогтоосон. Тус тогтоолоор дүүргийн 12 дугаар хорооны малчин, таван толгой, өлийн ам, цоохор, цагаан эрэг зэрэг байршлууд буюу 13, 14 дүгээр хороонд мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн.
Бусад хэсэгт хориглосон. Малчин, мал бүхий иргэд малаа хориглосон бүсэд оруулж нийтийн эзэмшлийн зам талбайд тарьсан зүлгийг идэх, мод хугалж гэмтээх цаашлаад авто замын хөдөлгөөнд саад учруулах асуудал гарсаар байна.
Дээрх асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд орж ирсэн малыг хашаалан, малын эздийг олж тогтоох ажлыг зохион байгуулж, хяналт тавин ажиллаж байна. Иргэн та мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд мал оруулахгүй байх, суурьшлын бүсэд орж ирсэн малыг /99167662/ дугаарын утсанд мэдээлж, бидэнтэй хамтран ажиллана уу.