Хан-Уул дүүргийн хэмжээнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 400 гаруй аж ахуйн нэгж бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж байгаагаас 364 газар хариуцлагын гэрээ байгуулаад байна. 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс баар-караоке, суугаа хүлээн авалт, хурал, семинар, урлаг соёлын арга хэмжээг халдвар хамгаалал, хүчин чадлын 50%-ийг хэтрүүлэхгүйгээр зохион байгуулахтай холбогдуулан 103 иргэн, аж ахуйн нэгж шинэчлэн байгуулаад байна.
Хариуцлагын гэрээгээр халдвар хамгаалллын дэглэм, үйл ажиллагаанд тавигдах тусгай нөхцөл шаардлага, хүн хоорондын зай баримтлах, заал дүүргэлт 50 хувиас ихгүй байх, агааржуулалтын систем хангалттай байх, караоке баар нь үйлчлүүлэгч бүрт нэг удаагийн шүлсэвч буюу микрофоны хаалтаар үйлчлэх нөөцтэй байх, микрофоныг ариутгах тоног төхөөрөмжтэй байх зэрэг шаардлагыг тавьж байгаа юм.
Гэрээг зөрчин халдвар дамжин тархах эрсдэл үүсгэсэн нь хяналт шалгалтаар тогтоогдсон тохиолдолд “Хариуцлагын гэрээ”-г цуцалж, заалаар иргэдэд үйлчлүүлэхгүй. Мөн холбогдох хууль, тогтоомжийн дагуу согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авч ажиллахыг анхааруулж байна. ХАРИУЦЛАГАТАЙ БАЙЖ-ХАМТДАА ХИЧЭЭЕ