Хан-Уул
Мэдээлэл

Архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн хугацаа дуусч буй аж ахуйн нэгжүүдэд аттестатчиллын шалгалт хийгдэж байна

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2021 оны “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудыг аттестатчилах тухай” А/141 дүгээр тушаалын дагуу худалдаа, хоол үйлдвэрлэлийн газарт тавигдах ерөнхий шаардлага стандарт, орчны тохижилт, гадна хаяг гэрэлтүүлэг, цэвэрлэгээ үйлчилгээ, хог хаягдал ангилан ялгалт, халдвар хамгааллын дэглэм хэрхэн баримтлан ажиллаж байгаад хяналт тавьж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж, дүүргийн өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор хоёр ээлжээр аж ахуйн нэгжийг хяналт шалгалтад хамруулна.

Шалгалтад 2021 оны 4, 5, 6, 7, 8 дугаар сард тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан 275 аж ахуйн нэгж хамрагдаж, нийт 285 зөрчлийг арилгуулж, тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлж ажилласан. Мөн 2021 оны 9, 10, 11, 12 дугаар сард архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан 112 газарт дүүргийн Татварын хэлтэс, Цагдаагийн хэлтэстэй хамтран хяналт шалгалт хийж байна.

Шалгалтаар дараах зөрчлүүдийг арилгуулж ажилласан. Үүнд: 1. Гэр хорооллын бүсэд үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжийн халаалтын цахилгаан болон төвлөрсөн шугамд холбуулсан 9 2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан тохижилт хийлгэсэн 3 3. Тохижилт, ногоон байгууламж нэмэгдүүлсэн 36 4. Хаягийн байгууламж шинэчилсэн 29 5. Хог ангилан ялгалтын сав байршуулсан 25 6. Татварын хэлтэстэй холбоотой зөрчлийг арилгуулсан-140 7. Сайжруулсан ариун цэврийн байгууламжтай болсон 11 8. Дотоод хяналтын журам мөрдөн ажилласан 32