
Шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэхийн тулд дүүргийн Засаг даргын иргэдтэй хийх уулзалтыг түр хойшлуулаад байсан ч төрийн албаны хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хангах шаардлагыг харгалзан иргэдтэй хийх уулзалтыг коронавирусээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийн дагуу зохион байгууллаа.


2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан уулзах хүсэлтээ ирүүлсэн 15 иргэнтэй уулзаж, тулгамдаж байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцаж, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажиллав.