Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/460 Дотоод аудитын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах тухай

2021 оны 09 сарын 07-ны өдөр                   Дугаар А/460                                      Улаанбаатар хот

                                                         Дотоод аудитын хорооны бүрэлдэхүүнийг

шинэчлэн байгуулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм”-ийн 4.12, 4.14, Сангийн сайдын 2019 оны 29 дүгээр тушаалаар батлагдсан “Дотоод аудитын хорооны дүрэм”-ийн 1.3, 2.1-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Хан-Уул дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагчийн дэргэдэх Дотоод аудитын хороог дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.

Дарга :               Ж.Алдаржавхлан      Хан-Уул дүүргийн Дүүргийн Засаг дарга

Гишүүд:             Б.Цэрэн                      Засаг даргын нэгдүгээр орлогч

                           С.Сайнбаяр               Засаг даргын орлогч

                         С.Энхбаяр                  Засаг даргын Тамгын газрын дарга

                       О.Одгэрэл                 Дотоод аудитын албаны дарга

                       М.Цогзолмаа             Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга

                         З.Буянт                       Аж ахуй, өмчийн хэлтсийн дарга

  1. Дотоод аудитын хорооны нарийн бичгийн даргаар тус албаны ахлах дотоод аудитор Ү.Шинэтөрийг томилсугай.
  2. Үйл ажиллагаандаа холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмыг мөрдөн ажиллаж, аудитын тайланг хорооны хурлаар хэлэлцүүлж, шийдвэрийн биелэлтэд улирал бүр хяналт тавьж ажиллахыг дүүргийн Дотоод аудитын алба /О.Одгэрэл/-нд даалгасугай.
  3. Энэ захирамж гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн А/191 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

                                 ЗАСАГ ДАРГА                                 Ж.АЛДАРЖАВХЛАН