Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/469    Хөрөнгө гаргах тухай

2021 оны 09 сарын 10-ны өдөр                    Дугаар А/469                                       Улаанбаатар хот

 

Хөрөнгө гаргах тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Нийслэлийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/382 дугаар захирамж, “Дүүргийн 2021 оны орон нутгийн төсвийг батлах тухай” Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 11 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Тус дүүргийн  2021-2022  оны  өвөлжилтийн  бэлтгэл  хангах  хүрээнд  1  дүгээр хороонд  байрлах 67 дугаар цэцэрлэгийн гадна дулаан, цэвэр усны шугамын ажлыг Мэргэжлийн байгууллагаар түргэн шуурхай засварлахыг “Засаг даргын Тамгын газар” /С.Энхбаяр/-т, засварын дараах нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэхийг “Хан-Уул зам засвар, арчлалт” ОНӨААТҮГ /Ц.Ган-Эрдэнэ/-т тус тус үүрэг даалгасугай.
  2. Гадна дулаан, цэвэр усны шугамын засварын ажилд шаардагдах 19,686,393 (арван есөн  сая зургаан зуун наян зургаан мянга гурван зуун ерэн гурав), нөхөн сэргээлтийн ажилд шаардагдах 9,500,000 (есөн сая таван зуун мянга), нийт 29,186,393 (хорин есөн сая нэг зуун наян зургаан мянга гурван зуун ерэн гурав) төгрөгийг өвөлжилтийн бэлтгэл хангах зардлаас гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар /С.Энхбаяр/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.
  3. Захирамжийн  хэрэгжилтэд    хяналт  тавьж  ажиллахыг   Засаг    даргын   Тамгын   газар  /С.Энхбаяр/-т үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                       Ж. АЛДАРЖАВХЛАН