2021 оны 09 сарын 15-ны өдөр Дугаар А/488 Улаанбаатар хот
Үлдэгдэл буцаан олгох тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт , 43 дугаар зүйлийн 43.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь
- Зарцуулах эрх нь 2020 оны төсвийн жил дамжин хэрэгжих Засаг даргын Тамгын газрын нэмэлт санхүүжилтийн үлдэгдэл 11,538,794.15 /арван нэгэн сая таван зуун гучин найман мянга долоон зуун ерэн дөрвөн төгрөг арван таван мөнгө/ төгрөгийг буцаан олгосугай.
- Энэхүү захирамжийн дагуу зарцуулах эрх олгон гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллахыг Тамгын газрын дарга /С.Энхбаяр/-т , санхүү төрийн сангийн дарга /М.Цогзолмаа/-д тус тус зөвшөөрсүгэй.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН