Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/489 Төрийн албан хаагчдыг дайчлан  ажиллуулах тухай

2021 оны 09 сарын 16-ны өдөр                          Дугаар А/489                                  Улаанбаатар хот

Төрийн албан хаагчдыг дайчлан

 ажиллуулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-гын “б”, 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь заалт, 22 дугаар зүйлийн 22.6 дахь хэсэг, 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.9 дэх заалт, Засгийн газрын 2021 оны 259 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Коронавируст халдвар (Ковид-19)-ын тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлэх тухай” А/477 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Коронавируст (КОВИД-19) цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хороодын зөвлөгөө, мэдээллийн утсанд иргэдэд мэдээлэл өгч ажиллах төрийн алба хаагчдыг нэгдүгээр, аж ахуйн нэгж байгууллагад хяналт, шалгалтын ажлыг хийх төрийн алба хаагчдыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Хавсралтад дурдсан төрийн алба хаагчдыг 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд дайчилсугай.
  3. Хороодын зөвлөгөө, мэдээллийн утсанд иргэдэд мэдээлэл өгч ажиллах болон аж ахуйн нэгж байгууллагад хяналт, шалгалт хийх төрийн алба хаагчдыг үндсэн ажлаас чөлөөлж, цалин хөлсийг хэвээр бодож байгууллагын холбогдох зардлаас гаргахыг хэлтэс, алба, төвийн дарга, захирал нарт үүрэг болгосугай.
  4. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч /Б.Цэрэн/-д даалгасугай.

            ЗАСАГ ДАРГА                            Ж.АЛДАРЖАВХЛАН