Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/487 Хөрөнгө гаргах тухай

2021 оны 09 сарын 15-ны өдөр                          Дугаар А/487                                  Улаанбаатар хот

Хөрөнгө гаргах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-гын “б”, 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 10.4 дэх хэсэг, Засгийн газрын 2021 оны 259 дүгээр тогтоол, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Коронавируст (КОВИД-19) цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хяналт тавих ажлын хүрээнд Тандалт, шуурхай хариу арга хэмжээний багт дайчлагдан ажиллаж байгаа тээврийн хэрэгслүүдэд нэн шаардлагатай дуут дохио, нэмэлт тоноглолыг худалдан авах зардлыг хавсралтаар баталсугай.
  2. Тээврийн хэрэгсэлд дуут дохио, нэмэлт тоноглол худалдан авахад шаардагдах 4,755,000.00 /Дөрвөн сая долоон зуун тавин таван мянга/ төгрөгийн зардлыг Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар /С.Энхбаяр/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.
  3. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, тээврийн хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлыг хангуулан ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч /Б.Цэрэн/-д даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                            Ж.АЛДАРЖАВХЛАН