Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/492 Хөрөнгө гаргах тухай

2021 оны 09 сарын 17-ны өдөр                          Дугаар А/492                                  Улаанбаатар хот

Хөрөнгө гаргах тухай

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Коронавируст халдвар /ковид19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 71, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаал, Хан-Уул дүүргийн Засаг даргын зөвлөлийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 29 дүгээр хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Коронавируст халдвар /Ковид-19/-ын хариу арга хэмжээний үед ашиглагдсан зарим сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмжийг шинээр худалдан авахад шаардагдах төсвийг хавсралтаар баталсугай.
  2. Тоног төхөөрөмж худалдан авахад шаардагдах 15,953,900 /Арван таван сая есөн зуун тавин гурван мянга есөн зуун/ төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар /С.Энхбаяр/, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.
  3. Тоног төхөөрөмж худалдан авах ажлыг зохион байгуулж, хүлээлгэн өгөхийг Засаг даргын орлогч /А.Амартүвшин/-д даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                            Ж.АЛДАРЖАВХЛАН