2021 оны 09 сарын 27-ны өдөр Дугаар А/499 Улаанбаатар хот
Тогтоолын хэрэгжилтийг хангах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3/а/, 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Нийслэлд Мал Аж Ахуй эрхлэх журам” 2015 оны 85 дугаар тогтоол, “Мал Аж Ахуй эрхлэхийг зөвшөөрөх буюу хориглох бүсийн хил хязгаарыг шинэчлэн батлах тухай” 2019 оны 21/06 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд мал оруулахгүй байх чиглэлээр удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авах, тайлагнах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
- Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд эзэн хариуцлагагүй мал бэлчээх, тууварлах, малын худалдаа гаргахгүй байх, хориглосон бүсэд орж ирсэн малыг нүүлгэн шилжүүлэх чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг хороодын Засаг дарга нарт үүрэг болгосугай.
- Хориглосон бүсэд орж ирсэн малын эздэд хариуцлага тооцож хяналт тавьж ажиллахыг дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс /Л.Саруултуяа/-т, дүүрэг дэх Цагдаагийн газар /Хурандаа Ө.Эрдэнэхүү/-т, Онцгой байдлын хэлтэс /Хурандаа Д. Бат-Эрдэнэ/-т, Мэргэжлийн хяналтын хэлтэс /Б.Бат-Эрдэнэ/-т, Мал эмнэлгийн тасаг /С.Эрдэнэдалай/-т тус тус үүрэг болгосугай.
- Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага арга зүйгээр хангаж ажиллах, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ дүн мэдээг тухай бүр тайлагнаж ажиллахыг ажлын хэсэг /С. Сайнбаяр/-т үүрэг болгосугай.
- Энэ захирамж гарсантай холбоотойгоор дүүргийн Засаг даргын 2021 оны А/334 дүгээр захирамжийг хүчингүй болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН