Хан-Уул
Мэдээлэл

Ахлах ангийн сурагчдын дунд эссэ бичлэгийн уралдаан зохион байгуулагдаж, шилдгүүд тодорлоо

✅Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аяныг жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны хооронд зохион байгуулдаг. Энэ жил тус аяныг “Хүчирхийлэл хүн бүхэнд хамаатай” уриан дор зохион байгуулсан бөгөөд аяны хугацаанд Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад, хороод сургалт, нөлөөллийн урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулж, тус аянд нэгдсэн.
✅Мөн Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын хэлтэс, Эрүүл мэндийн төв хамтран “ХДХВ/ДОХ-д анхаарлаа хандуулах дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан тус дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын эрүүл мэндийн боловсрол, ХДХВ/ДОХ-ын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, эерэг зан үйлд сургах зорилгоор эссэ бичлэгийн уралдааныг зохион байгууллаа.
✅Уралдаанд ахлах ангийн 50 гаруй сурагч оролцсоноос шилдгээр шалгарсан сурагчдыг шагнаж урамшууллаа.
✅I байр 10 дугаар сургуулийн 11Б ангийн сурагч И.Энхбаяр
✅II байр 10 дугаар сургуулийн 12А ангийн сургач Э.Хонгорзул
✅III байр 75 дугаар сургуулийн 12А ангийн сурагч Э.Сувд
✅Тусгай байр 59 дүгээр сургуулийн 12А ангийн сурагч Б.Анужин
✅Тусгай байр 75 дугаар сургуулийн 12А Б.Энхжин
Та бүхэнд сургалтын өндөр амжилт хүсье.
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар