Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А\637 Улирлын ажлын үр дүнгийн урамшуулал олгох тухай

2021 оны 12 сарын 16 өдөр                     Дугаар А\637                        Улаанбаатар

Улирлын ажлын үр дүнгийн

урамшуулал олгох тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоол,  Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/313 дугаар захирамж, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020 оны А/409 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Ерөнхий боловсролын  сургуулийн   захирал,  цэцэрлэгийн эрхлэгч нарын 2021 оны дөрөвдүгээр улирлын ажлын үр дүнг  “Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн  улирлын ажлын үр дүнг үнэлэх, дүгнэх шалгуур үзүүлэлт”-ийн дагуу үнэлгээ, олгох хувийг хавсралтаар баталсугай.
  2. Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт   улирлын ажлын үр дүнгийн урамшууллыг үнэлгээний дагуу олгохыг сургууль, цэцэрлэгийн нягтлан бодогч нарт зөвшөөрсүгэй.
  3. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (А.Амартүвшин) -д даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                              Ж.АЛДАРЖАВХЛАН