Хан-Уул
Мэдээлэл

ҮНДЭСНИЙ СПОРТЫН VII ИХ НААДМЫН ӨВЛИЙН ТӨРЛҮҮДЭД ХАН-УУЛ ДҮҮРГИЙН БАГ ТАМИРЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Монголын үндэсний спортын Vll нааадмын өвлийн төрлийн мөсөн шагай, мөсний сурын харваа тэмцээнүүд Асем виллагийн ард Туул голын мөсөн талбайд энэ сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэхүү наадам нь 4 жил тутамд зохион байгууллагдаг бөгөөд энэ жилийн наадамд 21 аймаг 9 дүүргийн урьдчилсан шатнаас шалгарсан нийт 432 тамирчин цэц мэргэнээ сорин өрсөлдсөнөөс мөсний шагайн харваанд 132 тамирчин, мөсний сурын харваанд 300 харваач шигшээ шатанд цэц мэргэнээ сорин өрсөлдсөнөөс: Мөсний шагайн төрөлд Хан-Уул дүүргийн харьяат залуу харваач С.Буяндэлгэр цуваа харвааны төрөлд 3-р байр, Д.Баасандорж, С.Буяндэлгэр нар талын харвааны төрөлд 4-р байр, Багийн төрөлд Хан-Уул баг 5-р байрт тус тус шалгарсан амжилттай оролцлоо.

Мөсний сур харвааны шигшээ тэмцээнд 21 аймаг 9 дүүргээс шалгарсан 300 харваач цэц мэргэнээ сорин өрсөлдөж Хан-Уул дүүргийн Хан-Уул баг 4-р байрт шалгарлаа.