Хан-Уул дүүргийн Спорт хорооны ахлах арга зүйч: Н.ДЭЛГЭРДАЛАЙ “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аян Хан-Уул дүүрэгт өдөр бүр өглөөний 06:00-07:00 цагийн хооронд тогтмол үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар Хан-Уул дүүргийн хэмжээнд 6 заал, 5 танхимд 5-78 насны нийт 4818 иргэн өглөөний дасгал хөдөлгөөнд хамрагдаад байна. Өнөөдөр өглөө 100 гаруй иргэд, төрийн албан хаагчид тус аяны идэвхтэй дасгал хөдөлгөөнд оролцож байна.