Хан-Уул
Мэдээлэл

Харааны бэрхшээлтэй иргэдийн дунд үндэсний бөхийн барилдааныг зохион явууллаа

“Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо”, “Монголын үндэсний бөхийн холбоо” болон Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хороо хамтран харааны бэрхшээлтэй гишүүдийн дунд Үндэсний бөхийн барилдааныг уламжлал болгон зохион байгуулж байгаа ба 15 дахь удаагийн барилдааныг 2022 оны 03 дугаар 22-ны өдөр “Хөдөлмөр сургалт үйлдвэрлэл, хөгжлийн төв”-ийн соёлын төвд амжилттай зохион байгууллаа.

Тус барилдаанд нийт 28 бөх барилдсанаас 2 давсан 7 бөхийг тойргийн журмаар барилдуулдуулж

  • I байрт Төв аймгийн Эрдэнэсант сумын бөх Даваадагва
  • II байрт Увс аймгийн Улаангом сумын бөх А.Мөнхбат
  • III Булган аймгийн Могод сумын бөх Ядамдорж
  • IV Дорноговь аймгийн Хөвсгөл сумын бөх Баттөгс нар тус тус шалгарлаа.