Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төвийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн /даатгуулагчийн олонхийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан байгууллагын төлөөллийг сонгох, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөллийг сонгох, эрүүл мэндийн мэргэжлийн нийгэмлэг, холбоо, мэргжлийн салбар зөвлөлийн төлөөлөл/-д нэг иргэний нэрийг дэвшүүлж сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Нэр дэвшүүлсэн иргэн нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
1. Тухайн эмнэлэгтэй ашиг сонирхлын зөрчилгүй байх
2. Нийгмийн эрүүл мэнд болон анагаах ухааны боловсролтой, эсхүл эрх зүй, эдийн засаг, удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр мэргэшсэн, эрүүл мэндийн салбарт ажилласан туршлагатай байх
3. Улс төрийн намын удирдах, орон тооны болон сонгуульт ажил эрхэлдэггүй.
4. Бусад эрүүл мэндийн байгууллагад хөрөнгө оруулалт хийгээгүй байх.
Төрийн бус байгууллага дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
1. Сүүлийн 6 сараас дээш хугацаанд тасралтгүй үйл ажиллагаа явуулсан.
2. Тухайн эмнэлэгтэй ашиг сонирхлын зөрчилгүй
3. Санхүүгийн зөрчилгүй байна.
Нэр дэвшүүлж байгаа төрийн бус байгууллага нь дараах материалыг бүрдүүлж ирүүлнэ үү.
✅Төрийн албан хаагчийн анкет бөглөх
✅ Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болоод санаачлан зохион байгуулах ажлын төсөл
✅Төрийн бус байгууллагын үйл ажиллагаа явуулсан хугацаа /Нотлох баримт/
✅Төрийн бус байгууллага нь ашиг сонирхлын зөрчилгүй байх
✅Төрийн бус байгууллагын санхүүгийн тайлан /2021 он/
✅Нэр дэвшигчийн дэвшүүлсэн хурлын тэмдэглэл, тогтоол холбогдох бичиг баримт
Нэр дэвшигчийн материалыг 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 10 цаг 00 минут хүртэл дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэст хүлээн авна.
Нэр дэвшигчийн материалыг зохион байгуулах комиссоос хянан үзэж хамгийн өндөр оноо авсан үйл ажиллагааны чиглэл бүрийн 2-оос доошгүй нэр дэвшигчийг сонгон шалгаруулах хуралд санал хураалтад оруулна. Нэр дэвшигчийн шалгуурыг авч үзэхдээ нэр дэвшигчийн болон дэвшүүлсэн төрийн бус байгууллагын чадамжийг хамтад нь авч үзнэ.
Хаяг: Хан-Уул дүүргийн Иргэдэд үйлчлэх төв байрны 504 тоот өрөө, холбоо барих утас 7777-1965 /504/