Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спортын хороо, Явган алхалтын холбоо хамтран зохион байгуулж буй “Хамтдаа алхаад эрүүлжье” аяны хүрээнд 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Жаргалантын аманд алхалтыг зохион байгууллаа.
Алхалтад дүүргийн Засаг даргын Тамгын газар, дэргэдэх 6 хэлтэс, албадын 80 гаруй ажилтан, албан хаагчид хамрагдаж, алхагчдын дунд хөгжөөнт буухиа тэмцээнийг зохион байгуулсан.
Багийн дүнгээр “Хан-Уул зам засвар арчлалт” ОНӨУТҮГ-ын баг 1-р байр, Засаг даргын Тамгын газрын баг 2-р байр, Баянгол, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн баг 3-р байранд тус тус шалгарч, “Талархал”, мөнгөн шагналаар шагнагдсан. Мөн нийт хэлтэс, албадад Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Талархал” гардуулсан.