2022 оны 01 сарын 25-ны өдөр Дугаар А56 Улаанбаатар хот
“Хоггүй Хан-Уул 2022” аян
зохион байгуулах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.5 дахь заалт, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/08 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гэр болон орон сууцны хорооллын цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Хоггүй Хан-Уул 2022” аяныг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, аяны хүрээнд зохион байгуулах бүх нийтийн их цэвэрлэгээний хуваарийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
- Бүх нийтийн их цэвэрлэгээг тогтмол зохион байгуулж, үр дүнг тайлагнаж ажиллахыг ажлын хэсэг (Ц.Алтангэрэл)-т, хороодын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
- Бүх нийтийн их цэвэрлэгээнд тогтмол, идэвхтэй оролцохыг дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн бүх аж ахуйн нэгж, байгууллага, Сууц өмчлөгчдийн холбоодын удирдлагуудад үүрэг болгосугай.
- Аяны үргэлжлэх хугацаанд аж ахуйн нэгж байгууллагуудын орчны 50 метр хүртэлх талбайн тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээнд хяналт тавьж ажиллахыг дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс (Б.Бат-Эрдэнэ)-т, гэр болон орон сууцны хороолол, аж ахуйн нэгж, байгууллагын хог хаягдлыг хуваарийн дагуу тээвэрлэх, нутаг дэвсгэрийн хэмжээнд хуримтлагдсан үүсмэл хогийн цэгийг бүрэн устгахад анхаарч ажиллахыг Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ (Ц.Эрдэнэбаатар)-т, Хан-Уул Агро ОНӨААТҮГ (Ц.Цогтсайхан)-т, Хан-Эко тээвэр ОНӨААТҮГ (Н.Наранцацрал)-т, Эко хотын тээвэр ААТҮГ (Ц.Чинзоригт)-т тус тус үүрэг болгосугай.
- Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага зохион байгуулалтаар хангаж, үр дүнг сар бүр Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулж ажиллахыг Засаг даргын Эдийн засаг, төлөвлөлт, хот тохижилтын асуудал хариуцсан орлогч (С.Сайнбаяр)-д даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН