Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А\62 – Зураг төсвийн ажлын жагсаалт батлах тухай

2022 оны 01 сарын 27-ны өдөр                          Дугаар А62                                 Улаанбаатар хот

 

Зураг төсвийн ажлын жагсаалт

батлах тухай

 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, Засгийн газрын 2021 оны 124 дүгээр тогтоол, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 07 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2022 онд хийгдэх зураг төсөл, төсвийн ажлын

жагсаалтыг хавсралтаар баталсугай.

  1. Зөвлөх үйлчилгээний   гүйцэтгэгч    сонгон   шалгаруулах   ажлыг   шуурхай    зохион

байгуулж, ажлын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Шууд гэрээ байгуулах ажлын хэсэг (Ц.Алтангэрэл)-т үүрэг болгосугай.

  1. Зураг, төсвийн ажлын  санхүүжилтэд  шаардагдах  зардал  332,000,000   (гурван зуун

гучин хоёр сая) төгрөгийг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтын зардлаас санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.

  1. Захирамжийн хэрэгжилтэд  хяналт  тавьж  ажиллахыг  Эдийн  засаг,  төлөвлөлт,  хот

тохижилтын асуудал хариуцсан орлогч (С.Сайнбаяр)-д даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                                   Ж.АЛДАРЖАВХЛАН