Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А\106 – Захирамжийн холбогдох заалтыг хүчингүй болгох тухай

2022 оны 02 сарын 17-ны өдөр                          Дугаар А106                                 Улаанбаатар хот

Захирамжийн холбогдох заалтыг хүчингүй

болгох тухай

 

            Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн Засаг даргын 2012 оны А/309 дүгээр захирамжаар иргэн Н.Энхтөр (РД:ШЖ71040818)-д тус дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Өлзийт 2-45а тоот хаягт байрлах 448 м2 газарт эзэмших эрх олгогдсон бөгөөд иргэн Н.Энхтөр газар эзэмших эрхээ цуцлуулах хүсэлт гаргасан тул дээрх захирамжийн холбогдох заалтыг хүчингүй болгосугай.
  1. Энэ захирамжид заасны дагуу газар эзэмших эрхийг хүчингүй болгосон талаар газар эзэмшигчид мэдэгдэж, холбогдох гэрээг зохих журмын дагуу цуцлахыг Газар зохион байгуулалтын алба (Б.Батчимэг)-нд даалгасугай.
  1. Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмших эрх олгох тухай” дүүргийн Засаг даргын 2012 оны А/309 дүгээр захирамжийн хавсралтын “166” буюу иргэн Н.Энхтөрд холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

ЗАСАГ ДАРГА                               Ж.АЛДАРЖАВХЛАН