Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А\116  – Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн  албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах  ажлыг зохион байгуулах тухай

2022 оны 02 сарын 21-ны өдөр                          Дугаар А116                                 Улаанбаатар хот

 

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн

жилийн  албан татвар, агаарын бохирдлын

төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах

 ажлыг зохион байгуулах тухай

 

 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Монгол Улсын Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийн 8 дугаар зүйлийн 8,2, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, Авто замын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь заалт, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг зохион байгуулах тухай А/156 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
  1. Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд бүртгэлтэй бүх төрлийн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 06 дугаар сарын 01-ний өдрийн хооронд зохион явуулж, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуй нэгж, байгууллагын дутуу төлөлтийг хураан барагдуулах, хариуцлага тооцох хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж ажиллахыг Ажлын хэсэг (С.Сайнбаяр)-т даалгасугай.
  1. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлын бэлтгэл ажлыг хангах, хуулийн хугацаанд хөнгөн шуурхай, чирэгдэлгүй зохион байгуулж, хууль тогтоомжийн дагуу холбогдох төсөвт 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор холбогдох хууль тогтоомжийн дагуу төвлөрүүлэн ажиллахыг Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа), Татварын хэлтэс (Д.Батжаргал), Замын цагдаагийн хэлтэс (Дэд хурандаа С.Галбадрах)-т тус тус үүрэг болгосугай.
  1. Албан татвар, төлбөрөө төлөөгүй, техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй замын хөдөлгөөнд оролцож байгаа авто тээврийн хэрэгслийг камерын тусламжтайгаар илрүүлж, хууль тогтоомжийн дагуу холбогдох газруудыг мэдээллээр хангаж хамтран ажиллахыг Татварын хэлтэс (Д.Батжаргал), Замын цагдаагийн хэлтэс (Дэд хурандаа С.Галбадрах)-т тус тус даалгасугай.
  1. Албан татвар, төлбөр хураах ажлын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол мэдээлж сурталчлан ажиллахыг Иргэд, олон нийттэй харилцах алба (Ч.Бат-Оргил)-нд үүрэг болгосугай.
  1. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг хугацаанд нь үр дүнтэй зохион байгуулж, ажлын тайланг холбогдох албан тушаалтнуудад танилцуулж мэдээллээр хангаж ажиллахыг Ажлын хэсэг (С.Сайнбаяр)-т үүрэг болгосугай.
  1. Дүүргийн нутаг дэвсгэрт байгаа авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажилд дэмжлэг үзүүлж, холбогдох мэдээ мэдээллээр ханган ажиллахыг хороодын Засаг дарга нарт үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                               Ж.АЛДАРЖАВХЛАН