2022 оны 03 сарын 02-ны өдөр Дугаар А127 Улаанбаатар хот
Төрийн албан хаагчдыг дайчлан
ажиллуулах тухай
Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь заалт, 22 дугаар зүйлийн 22.6 дахь хэсэг, 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.9 дэх заалт, Эрүүл мэндийн сайдын 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн “Түр заавар шинэчлэн батлах тухай” А/36 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Коронавируст (КОВИД-19) цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хяналт тавих ажлын хүрээнд дүүргийн Шуурхай хариу арга хэмжээний багт 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд нэмэлтээр дайчлагдан ажиллах төрийн албан хаагчдын нэрсийг хавсралтаар баталсугай.
- Шуурхай хариу арга хэмжээний багт нэмэлтээр ажиллах албан хаагчдыг үндсэн ажлаас чөлөөлж, цалин хөлсийг хэвээр бодож байгууллагын холбогдох зардлаас гаргахыг газар, хэлтэс, албадын дарга нарт үүрэг болгосугай.
- Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч (Б.Цэрэн)-д даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН