Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А\154 – Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн арчлалт,  хамгаалалтыг сайжруулах чиглэлээр  авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

2022 оны 03 сарын 21-ний өдөр                         Дугаар А154                                 Улаанбаатар хот

 

Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн арчлалт,

 хамгаалалтыг сайжруулах чиглэлээр

 авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

 

            Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын                           тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Хан-Уул дүүргийн Засаг даргын Зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 5 дугаар хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Арчлалт хамгаалалтыг хариуцуулах нийтийн эзэмшлийн гудамж,  талбайн  тохижилт,

ногоон байгууламжийн ажлын жагсаалтыг хавсралтаар баталсугай.

  1. Төсвийн хөрөнгө оруулалтаар дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд тохижилт, ногоон

байгууламжийн чиглэлээр хэрэгжсэн ажлын засвар, арчлалт хамгаалалт, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол гүйцэтгэж, байнгын ашиглалтын хэвийн, аюулгүй үйл ажиллагааг хангаж ажиллахыг “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ (Ц.Эрдэнэбаатар)-т даалгасугай.

  1. Арчлалт хамгаалалт, цэвэрлэгээ үйлчилгээг гүйцэтгэх, байнгын ашиглалтын  хэвийн,

аюулгүй үйл ажиллагааг хангах ажилд шаардагдах хөрөнгийг судалж, жил бүрийн төсөвт тусгуулахыг Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т, Тохижилт, ногоон байгууламжийн гүйцэтгэл, хяналтын хэлтэс (Г.Туяацэцэг)-т, “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ (Ц.Эрдэнэбаатар)-т тус тус үүрэг болгосугай.

  1. Хавсралтад тусгагдаагүй, төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн тохижилт,  ногоон

байгууламжийн ажлыг өмчид бүртгэж, цаашдын арчлалт, хамгаалалтыг “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ-т хариуцуулахыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, даалгасугай.

  1. Дүүргийн хэмжээнд 2022 онд “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ-ын хэрэгжүүлэх тохижилт, засвар, шинэчлэлтийн ажлын хөрөнгийг холбогдох зардлаас гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
  1. Захирамжийн хэрэгжилт, ажлын   гүйцэтгэлд    хяналт    тавьж,    чанар,   стандартын

шаардлага хангуулах чиглэлээр удирдлага, зохион байгуулалтаар хангах, ажлын явцыг улирал тутам Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулж ажиллахыг Засаг даргын орлогч (С.Сайнбаяр)-д даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                                               Ж.АЛДАРЖАВХЛАН