2022 оны 03 сарын 17-ны өдөр Дугаар А150 Улаанбаатар хот
Хорио цээрийн дэглэм тогтоох тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Амьтан ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэг, Засгийн газрын 2018 оны 266 дугаар тогтоолоор батлагдсан “Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны журам”-ыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Дүүргийн 13 дугаар хороо Туул тосгонд байрлах “Түмэн шувуут” ХК нь Оросын
Холбооны Улсаас импортоор 115.200 ширхэг үржлийн өндөг оруулж ирсэнтэй холбогдуулан 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 30 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоосугай.
- “Түмэн шувуут” ХК-ийн 115.200 ширхэг үржлийн өндгийг лабораторийн шинжилгээнд
хамруулж, үзлэг шинжилгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж ажиллахыг импортлогч “Түмэн шувуут” ХК (Ж.Болд)-д, хяналт тавьж ажиллахыг Мал эмнэлгийн тасаг (С.Эрдэнэдалай)-т, Мэргэжлийн хяналтын хэлтэс (Б.Бат-Эрдэнэ)-т тус тус үүрэг болгосугай.
- Хорио цээрийн дэглэм тогтоосон объектод амьтны шилжилт хөдөлгөөн хийхгүй байх,
халдварт өвчний шинжилгээ, мал эмнэлгийн ажил үйлчилгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийг саадгүй явуулах нөхцөлөөр хангаж ажиллахыг “Түмэн шувуут” ХК (Ж.Болд)-д үүрэг болгосугай.
- Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага арга зүйгээр хангаж ажиллахыг
Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс (Л.Саруултуяа)-т, 13 дугаар хорооны Засаг даргын үүргийг түр хавсран гүйцэтгэгч (Ц.Сайнзаяа)-д тус тус үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН