2022 оны 03 сарын 21-ний өдөр Дугаар А161 Улаанбаатар хот
Мод үржүүлгийн зориулалтаар олгогдсон
газрын ашиглалтыг сайжруулах, зөрчлийг
арилгуулах ажлын хэсэг байгуулах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 20.2.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд
мод үржүүлгийн зориулалтаар газар эзэмшиж, ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын газар ашиглалтыг сайжруулах, газрын зөрчил арилгах зорилгоор хяналт шалгалт явуулах, зөрчил арилгах талаар арга хэмжээ авч хэрэгжүүлэх, санал гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.
Үүнд:
Ажлын хэсгийн дарга: Засаг даргын Эдийн засаг, төлөвлөлт, хот
тохижилтын асуудал хариуцсан орлогч С.Сайнбаяр
Тохижилт, ногоон байгууламжийн гүйцэтгэл,
хяналтын хэлтсийн даргын албан үүргийг түр
орлон гүйцэтгэгч Г.Туяацэцэг
Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Б.Батчимэг
Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны Засаг дарга Д.Алимаа
Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны Засаг дарга Б.Алтантуяа
Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны Засаг дарга Д.Долгор
Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Засаг дарга
Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны Засаг дарга Д.Ганбадрах
Нарийн бичгийн дарга: Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын
албаны ахлах мэргэжилтэн Ш.Мягмарсүрэн
- Ажлын хэсгийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, ажлын үр дүн, газрын зөрчил арилгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулж, шийдвэрлүүлэхийг ажлын хэсэг /С.Сайнбаяр/-т үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН