2022 оны 03 сарын 30-ны өдөр Дугаар А183 Улаанбаатар хот
Захирамжийн холбогдох заалтад
өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай
хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Хан-Уул дүүргийн төсвийн хөрөнгөөр 2022 онд санхүүжин хэрэгжих “Ажилчны алдар талбайг засварлах зураг, төсөв” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгч сонгон шалгаруулах Үнэлгээний хороо байгуулах тухай дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/103 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтад Үнэлгээний хорооны гишүүн “Засаг даргын Тамгын газрын Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтын хэлтсийн мэргэжилтэн У.Намуун” гэснийг “Худалдан авах ажиллагааны албаны дотоод аудитор С.Маргад-Эрдэнэ” гэж өөрчилсүгэй.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН