Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх “Эрүүл-Эко дүүрэг” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хороо долоо хоног бүрийн лхагва гарагийн 11.00-13.00 цагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нээлттэй үйлчлэхээр боллоо.
Лхагва гарагийн нээлттэй цагаар Хан-Уул дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөлөөс “Хан-Уул дүүргийн Парабочигийн клуб” байгуулж, баг тамирчдыг бэлтгэн ажиллахаар Монголын парабочигийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Б.Ганболд парабочигийн анхан шатны зөвлөн туслах сургалт хийлээ.
Цаашид Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хороо 7 хоног бүрийн лхагва гарагийн 11.00-13.00 цагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нээлттэй үйлчилж, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх сургалтыг тогтмол зохион байгуулж ажиллана. Эко- Эрүүл дүүргийн иргэд Та бүхэн хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлж, дасгал хөдөлгөөндөө идэвхтэй хамрагдана уу. ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР