Хан-Уул
Мэдээлэл

Дүүргийн Засаг дарга Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж, хэлтсийн албан хаагчдад хэрэгцээ шаардлагатай байсан тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж. Алдаржавхлан 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж, хэлтсийн албан хаагчдад хэрэгцээ шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь төрөөс иргэдэд үзүүлж буй хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн үйлчилгээний одоогийн хэрэгжилт, цаашид хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдийн товч мэдээлэл өгч, тулгамдсан асуудлаа танилцууллаа.

Энэ үеэр дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан “Хан-Уул дүүрэг энэ жил иргэддээ ойр ажиллах жил болгон зарласан. Энэ ажлын хүрээнд анхан шатанд ажиллаж байгаа албан хаагчид өөрсдийн бүсийн онцлог болоод нийгмийн ажилд тулгамдаж байгаа асуудлыг хамгийн сайн мэддэг учраас иргэддээ ойр, илүү нээлттэй ил тод байж тэдний санал хүсэлтийг хороо, дүүрэгт тухай бүр уламжилж, хамтран ажиллахыг хүсье.

Цаашид иргэдийн тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлүүлэн иргэддээ ойр ажилладаг хорооны нийгмийн ажилтнуудыг дүүргийн зүгээс дэмжин ажиллана” гэв.

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар