Бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаатай холбогдуулан дүүргийн мал бүхий өрхүүдтэй уулзалт зохион байгуулж, мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд адуу мал нэвтрүүлэхгүй байх талаар мэдээлэл өгч, санал хүсэлтийг нь сонслоо.
Нийтийн эзэмшлийн зам талбайд эзэн хариуллаггүй мал оруулж ногоон байгууламж гэмтээсэн тохиолдолд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны “Журам батлах тухай” 18 дугаар тогтоолын “Хот нийтийн эд аж ахуй, ногоон байгууламжид учирсан хохирлыг арилгуулах, нөхөн сэргээхэд мөрдөх үнэ, тариф”-н дагуу гарсан хохирлыг тухайн малын эзэн барагдуулах болохыг анхааруулж байна.